...
...
Шуурхай мэдээ
Sainjargal
2-р сар 27

Малчдын 1,3 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр сунгалаа

Малчдын 1,3 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр сунгалаа

Засгийн газрын хуралдаанаас цас зудын нөхцөл байдлын улмаас малчдын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулахаар шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбоотой малчдын зээлийн талаар авах арга хэмжээний саналын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан бөгөөд арилжааны банкууд дахь малчдын зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах, зээлийн хүүг зургаан хувь байхаар тооцож, зөрүүг төрөөс хариуцан төлөх асуудлыг судлан Монголбанк, арилжааны банкуудтай зөвшилцөж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг даалгажээ. Арилжааны банкууд дахь малчдын зээл 1,3 их наяд төгрөг байна.

 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!