"Эрдэнэс Тавантолгой" ХК-д 2.5 жилийн дараа дахин ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООЛОО

Засгийн газрын өнөөдрийн буюу 2025 оны долдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар "Тавантолгой нүүрс ачих логистикийн төв"-ийн байгууламжийг бүрэн ашиглалтад оруулж, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах нөхцөл бүрдүүлэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д үүссэн хүндрэл, хүнд суртлыг арилгах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор тус компанид Онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчдийн баг ажиллуулахаар болсон байна. Уг бүрэн эрхт төлөөлөгчдийн багт Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамнаас төлөөлөл оруулах бөгөөд өмнө нь буюу 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас тус компанид онцгой дэглэм тогтоож, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг бүрэн эрхт төлөөлөгчөөр томилж байв. Үндсэндээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2.5 жилийн дараа дахин онцгой байдал тогтоож буй нь энэ юм.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!