Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрийн хамгаалалтыг Засгийн газрын шийдвэрэээр татан буулгалаа

Өнөөдрийн буюу 2025 оны долдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрийн хамгаалалтыг буулгахаар шийдвэрлэсэн байна.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан бол бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш гурван жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтаар хамгаалах заалт байдаг.
Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг уг хуулийн хэрэгжилт дуусахтай зэрэгцэн Засгийн газрын 2024 оны есдүгээр сарын 11-ний өдрийн Төрийн тусгай хамгаалалтад авах тухай 80 дугаар тогтоолын дагуу дахин төрийн хамгаалалтад авсан байсан юм. Иймд Засгийн газраас уг 80 дугаар тогтоолыг хүчингүй болгож, төрийн хамгаалалтыг буулгахаар шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!