Шуурхай мэдээ

ADMIN
02 сарын 28
02 / 28

Малчид, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ

Малчид, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ

Хаваржилтын нөхцөл байдал, шуурхай бүлгүүдийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан малчид, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дархлааг дэмжих, болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт даалгав. Зудын улмаас малын сэг зэм их хэмжээгээр бий болж байгаатай холбогдуулан малын сэг зэм устгах ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах, малын гоц халдварт цэцэг, бог малын мялзан өвчний халдварын голомтыг хяналтад авах, тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, вакцин, тарилга, эм бэлдмэлийн нөөц бүрдүүлэх, орон нутагт хүргэх, вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг ХХААХҮ-ийн сайдад даалгав.