...
...
Logo
Эдийн засаг
•Sainjargal
•11-р сар 03

Монголбанк иргэдийн төлбөрийн чадвар УНАСНЫГ, Эдийн засаг, хөгжлийн яам улсын эдийн засаг ӨССӨНИЙГ зарлалаа

Монголбанк иргэдийн төлбөрийн чадвар УНАСНЫГ, Эдийн засаг, хөгжлийн яам улсын эдийн засаг ӨССӨНИЙГ зарлалаа

Өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хэвлэлийн бага хурал хийх үеэр Төв банкны ерөнхийлөгч С.Наранцогт "Тоон үзүүлэлтээс авч үзэхэд 2026 оны есдүгээр сарын байдлаар банкны салбараас иргэдэд олгосон зээлийн үлдэгдэлтэй нийт 1.2 сая зээлдэгч байгаагаас 66.4 хувь нь 45 хувиас дээш өр, орлогын харьцаатай байгаа аж. Иймд ард иргэдийн хэрэглээний зээлийн дарамтыг хөнгөлөх зорилгоор хэрэглээний зээлийн 48 сар хүртэлх хугацаагаар сунгаж байна" хэмээн мэдэгдсэн. Энэ нь арилжааны банкны салбарын хувьд дааж явах санхүүгийн боломжит эрсдэл бөгөөд салбарын хувьд зохистой харилцаагаа хадгалж чадна хэмээн мэдэгдсэн.

Харин УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаярын тухайд төрийн ордонд энэ үед эрс тэс буюу "Монгол Улсын эдийн засаг 100 их наядыг давж байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 7400 орчим ам.долларт хүрч байна. Монгол Улс дунджаас дээш орлоготой орны тоонд ороод ирлээ. Чамлахаар чанга атга гэж сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улс ихээхэн амжилтанд хүрээд байна" хэмээн мэдэгдэв. 

Эндээс үзэхэд иргэдийн амьдралын бодит чадамж Эдийн засгийн хөгжлийн сайдын мэдэгдэл хоёрын хооронд эсрэг тэсрэг нөхцөл байдал хэдийнэ үүссэн нь тодорхой бөгөөд 100 их наядын өсөлт монгол хүний амьдралд бодит нөлөө үзүүлж чадахгүй байгаа гэдэг нь Төв банкны ерөнхийлөгчийн тайлбараас ил тод харагдав. Эдийн засгийн хөгжлийн сайдын хувиар төрийн ордноос зарласан эдийн засгийн амжилт хаа байна, Ж.Энхбаяр сайд аа. 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!