...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•11-р сар 03

САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН ЕРӨНХИЙ САЙДААС УРЬТАЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ПОПРОЛЫГ ДЭМЖИХЭЭ ЗАРЛАЛАА

САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН ЕРӨНХИЙ САЙДААС УРЬТАЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ПОПРОЛЫГ ДЭМЖИХЭЭ ЗАРЛАЛАА

"Алаагүй баавгайн арьсыг хуваах" тухай үлгэрийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Төрийн тэргүүний бүрэн эрхээр биеллээ олох ёстой хэмээн Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нэрт үүрэгдэв. Энэ тухайгаа тэрбээр Монголын ард түмний баялаг болох Оюутолгойн анхны ногдол ашгийг хэрхэн зарцуулах тухай асуудал олны анхааралд орж, нийтийн өргөдлийн системд 100 мянга гаруй иргэн ногдол ашгаа шууд хүртэх тухай санал өгсөн байна. Иймд дэлхий даяар бий болсон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, бензин шатахууны хосмдол, тээвэр ложистикийн саад бэрхшээл учирсан энэ хүнд үед манай улсын эдийн засаг ч шууд ард түмний амьдралд нөлөөлж, өрхийн худалдан авах чадвар буурч, томоохон сорилттой бид бүгд нүүр тулж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд баялгийн өгөөийг ард түмэнд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно гэж үзэж байгаа тул Засгийн газар хямралыг даван туулахад шуурхай арга хэмжээ авч, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байна" хэмээн мэдэгдсэн. Энэ үед ердөө долоо хоногийн өмнө Баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлж, Оюутолгойн ногдол ашгийг ард иргэдийн хуримтлалын дансанд Үндэсний баялгийн сангаар дамжуулан олгох хэрэгтэй гэж үзсэн Ардчилсан намын байр сууринд "Хэрэв Оюутолгойн гурван их наядын ногдол ашгийг ард иргэдэд тараавал талх 10 мянган төгрөгт хүрнэ" хэмээн тодорхой хариулт өгч байсан Ерөнхий сайд Н.Учрал үг дуугүй толгой дохив. 

Гэхдээ түүний хувьд эл асуудлаар тодорхой үг унагаагүй бол Сангийн сайд З.Мэндсайхан "Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгохын тулд хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүслээ" хэмээн мэдэгдсэн нь гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайдынхаа өмнүүр орж Ерөнхийлөгчийн саналд дагаар орсон улстөрчийн хувьд этикгүй үйлдэл болов. 

Түүнчлэн эдийн засгийн нөхцөл байдлын хувьд Оюутолгойн ногдол ашиг Монголын талд хуваарилагдах эсэх нь тодорхойгүй байдал үүссэн бөгөөд өнөөдрийн байдлаар Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт 70 хувиар буурчихсан байгааг тодотгох хэрэгтэй. Иймд "Оюутолгой" ХК-ийн захирал С.Мөнхбат "Борлуулалт уначихаад байхад юун ногдол ашиг хуваарилах вэ" гэдэг үгийг өчигдөрхөн буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр төрийн ордонд албан ёсоор мэдэгдсэн. Харамсалтай нь, Ганцмод боомтоос Гашуунсухайт чиглэлд хилээр нэвтрэх гарц тодорхой байдлаар саатаж, хоногт 13 цуваа тээвэрлэдэг байсан хэвийн үзүүлэлт нь дөрвөн цуваагаар хязгаарлачихаад байхад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг гэнэтийн дуудлагаар "Оюутолгойн ногдол ашгийг ард иргэдийн дансанд шууд хуваарил" хэмээн үүрэгдсэн нь хотын Засаг дарга асан Х.Нямбаатарын Канад улсаас өрнүүлж буй улс төрийн тэмцэл, цаашлаад орлого зарлага нь тодорхойгүй Бага тэнгэрийнхээ хаустай холбоотой хардлагыг дарах гэсэн улстөрчийн үйлдэл хэмээн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Л.Мөнхбаясгалан, Б.Жаргалан нарын гишүүд ил тод мэдэгдсэн нь өнөөдрийн улс төрийн гол үйл явдал, байр суурийн нэг болов. 

 

 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!