Шуурхай мэдээ

ADMIN
02 сарын 21
02 / 21

МАЛЧДЫН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ ДӨРВӨН САРААР ХОЙШЛУУЛЛАА

МАЛЧДЫН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ ДӨРВӨН САРААР ХОЙШЛУУЛЛАА

Улсын хэмжээнд хаваржилт хүндэрч, нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноор Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжэн гурван үе шаттай арга хэмжээ авч эхэлсэн. Энэ хүрээнд улс болон орон нутгийн нөөцөд байгаа 26 мянган тонн өвс тэжээл болон хүчит тэжээл, тэжээлийн будааг нөхцөл байдал нэн хүндэрсэн орон нутгийн малчин өрхөд хүргэж эхэлсэн. Мөн дөрөвдүгээр сараас малчдад гурил будаа, хүнсний бүтээгдэхүүн хүргэх бөгөөд Засгийн газрын хүсэлтийн дагуу арилжааны банкууд малчдын зээлийн эргэн төлөлтийг энэ оны зургадугаар сарын 1 хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн байна. Иймд малчид харьяа орон нутгийнхаа Хаан болон Төрийн банкны салбарт зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтээ цахимаар цахимаар гарган шийдвэрлүүлэх боломжтой аж. Одоогийн байдлаар зургаан аймгийн 23 суманд “төмөр буюу шилэн зуд”-ын, 17 аймгийн 88 суманд“цагаан зуд”-ын, 17 аймгийн 79 сум, нийслэлийн хоёр дүүрэгт “цагаанаар зудархуу” байгаа аж.