Шуурхай мэдээ

ADMIN
07 сарын 01
07 / 01

Завхан аймгийн Баянтэс суманд ойн гал түймэр гарч, 4 га талбай өртжээ

Завхан аймгийн Баянтэс суманд ойн гал түймэр гарч, 4 га талбай өртжээ

Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн “Үнэгтийн-Ам” гэдэг газар ойн гал түймэр гарсан тухай дуудлага мэдээлэл зургаадугаар сарын 29-ний өдрийн 23:15 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу Баянтэс сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид 70 км замыг туулан зургаадугаар сарын 30-ны өдрийн 03:28 цагт, нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид, 14:10 цагт очоод унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Гал түймрийн голомтыг тойруулан 150 метрт зогоон татсан. Долоодугаар сарын 01-ний өдөр Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэдтай хамтран 600 метрийн урттай, 1 метрийн өргөн зогоон татаж 19:23 цагт унтрааж Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэж өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 4 га талбай өртсөн.