ADMIN
02 сарын 21
02 / 21

УИХ-ын гишүүн асан А.Ундраа “Үндэсний эвсэл”-ийн гал тогоог "барина"

УИХ-ын гишүүн асан А.Ундраа “Үндэсний эвсэл”-ийн гал тогоог "барина"

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр Монголын ногоон нам болон Монголын үндэсний ардчилсан намын нэгтгэсэн “Үндэсний эвсэл”-ийг удирдахаа 2023 оны төгсгөлд албан ёсоор зарласан. Тэрбээр энэ тухайгаа албан ёсоор “Улс төрийн намд төвлөрсөн эрх мэдлийг чөлөөлөхийг эн тэргүүнд чухалчилж, эдийн засаг, нийгмийн нийцэт бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах хүрээнд хувийн хэвшлийг хүчтэй, хүүхэд залуусыг зорилтот чиглэлээр боловсролтой, иргэдээ эрүүл саруул, мөнгөтэй, итгэлийн хүчтэй болгохыг бодлогынхоо цөмд байршуулна” хэмээн зарласан бөгөөд Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч, Монголын үндэсний ардчилсан намын дарга О.Цогтгэрэл нартай гэрээнд гарын үсэг зурж, бусад улс төрийн хүчнийг нэгдэн хамтран ажиллахыг уриалсан. Ингэхдээ тэрбээр аль нэг намд нь гишүүнээр элсээгүй байгаад харин “Үндэсний эвсэл”-ийн зохион байгуулалтыг УИХ-ын гишүүн асан, цөмийн физикч А.Ундраа удирдаж, "гал тогоог" барихаар болсон байна.