Улс төр

ADMIN
02 сарын 12
02 / 12

Невадагийн сунгаанд Д.Трамп ялах төлөвтэй байна

Невадагийн сунгаанд Д.Трамп ялах төлөвтэй байна

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 10 /CNBC/. Невада муж улсад болсон Бүгд найрамдах намаас /БНН/ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаанд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп ялна гэж NBC News телевиз таамаглаж байна.

АНУ-ын баруун хэсэгт болж буй энэ оны анхны сунгаа энэ юм. Невада нь ирэх 11 дүгээр сард болох сонгуулиар “хаашаа ч холбирч магадгүй” муж улсуудын /аль нэг нам илт давамгайлдаггүй/ тоонд орох төлөвтэй байна. 

2020 оны бүх нийтийн сонгуулиар Ерөнхийлөгч Жо Байден 1.8 сая сонгогчтой тус муж улсад 50.1 хувийн саналаар буюу 33 мянга гаруй санал авснаар ялалт байгуулж байлаа.

Өнгөрсөн дөрвөн удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Невадад Ардчилсан намынхан ялалт байгуулсан юм. Гэвч 2022 онд Бүгд найрамдах намын гишүүн Жо Ломбардо тус муж улсын захирагчаар сонгогдсон байна. Ж.Ломбардогийн хувьд Д.Трампыг дэмжиж буйгаа хэдийнээ илэрхийлжээ.