Шуурхай мэдээ

ADMIN
06 сарын 30
06 / 30

Ар гэрийн хараа хяналт сул байдлыг ашиглан насанд хүрээгүй хүүхдийн биеийг нь үнэлүүлж байжээ

Ар гэрийн хараа хяналт сул байдлыг ашиглан насанд хүрээгүй хүүхдийн биеийг нь үнэлүүлж байжээ

Ар гэрийн хараа хяналт сул байдлыг ашиглан насанд хүрээгүй хүүхдийн биеийг нь үнэлүүлж байжээ. Тодруулбал, иргэн Ц нь 2020 оны нэгдүгээр сараас 2020 оны дөрөвдүгээр сарын хооронд цахим орчинд “Санхүү авна” гэх зар мэдээллийг байршуулж, насанд хүрээгүй хохирогч Х-г ар гэрийн хараа хяналт сул зэрэг нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан, биеийг нь үнэлүүлж ашиг олох зорилгоор, зорчих эрхийг хязгаарлахгүйгээр Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэх хэрэг гарчээ. Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж иргэн “Ц”-н хууль бус үйлдэлд энэ оны тавдугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан аж. Улмаар энэ оны зургаадугаар сарын 24-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.