...
...
Шуурхай мэдээ
Sainjargal
6-р сар 29

Сураггүй болсон 15 настай хүүхдийн цогцсыг Хэрхлүүр нуурын эргээс олжээ

Сураггүй болсон 15 настай хүүхдийн цогцсыг Хэрхлүүр нуурын эргээс олжээ

Төв аймгийн Эрдэнэ сум. Чулуут багийн "Хэрхлүүр нуур" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 188 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ зургаадугаар сарын 28-ны 16:00 цагийн орчим морин аялал хийж явсан 40 хүн “Хэрхлүүр" нуурын эрэг дээр амраад, аялалаа цааш үргэлжлүүлэх үед тэдний морин хөтөч хийж явсан 1 хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлага мөн өдрийн 22:30 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Цагдаагийн тасгийн алба хаагч, ар гэрийн хүмүүстэй хамтран 29-ний 00:53 цагт сумаас гарч 100 км замыг туулан 19:53 цагт очиж, А/15 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:30 цагт цогцсыг нь “Хэрхлүүр” нуурын эргээс 4 метрт, усны гүнд байгааг олж тогтоон, цогцсыг тус аймгийн сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!