Шуурхай мэдээ

ADMIN
06 сарын 29
06 / 29

ЗӨВЛӨМЖ: Хийлдэг гудас, завь, тоглоом зэрэг голд зориулагдаагүй хэрэгслийг хэрэглэхгүй байна уу

ЗӨВЛӨМЖ: Хийлдэг гудас, завь, тоглоом зэрэг голд зориулагдаагүй хэрэгслийг хэрэглэхгүй байна уу

Аялал зугаалгын үед гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ОБЕГ-аас өглөө. Тодруулбал,

  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай байх,
  • Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн ойр тоглуулахгүй, ганцааранг нь үлдээхгүй байх,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу орохгүй байх,
  • Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах,
  • Гол горхи, нуурын усыг зориулалтын баталгаат зам гүүрээр гатлах,
  • Голын эрэг дагуу байрлуулсан сануулга, самбаруудыг анхаарч зөвлөмжийг дагах,
  • Хийлдэг гудас, завь, тоглоом зэрэг голд зориулагдаагүй хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.