Шуурхай мэдээ

ADMIN
04 сарын 14
04 / 14

“Ачит ихт” ХХК-ийг онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт шалгаж эхэллээ

“Ачит ихт” ХХК-ийг онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт шалгаж эхэллээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүдрийн овоолгыг ашиглан үйл ажиллагаа явуулж буй “Ачит ихт” ХХК-ийг онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй үндэслэлээр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхлэв. Энэ хүрээнд oнгoрсoн баасан гарагт тухайн компанийн Улаанбаатар хот дахь оффис буюу Хан-Уул дүүргийн нутаг, “Хаан банк” цамхгийн 21 дүгээр давхар дахь албан өрөөнд нь нэгжлэг хийсэн юм. Сангийн сайд асан П.Цагааны үүсгэн байгуулсан гэдэг эл компанид нэлээд хэдэн жилийн oмнo аудитын байгууллагаас шалгалт хийгээд “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайн үеийн удирдлага нь зөвлөлийнхөө шийдвэргүйгээр “Ачит ихт”-д давуу байдал олгосон шийдвэр 2010-2015 онд гаргаж байсан, тус хувийн аж ахуйн нэгжийн ТЭЗҮ нь үндэслэл муутай, эдийн засгийн эрсдэл өндөртэй, экспортолсон катодын зэсийн борлуулалтын орлогоос “Эрдэнэт үйлдвэр”-т төлөх төлбөрөө гүйцэд тoлooгүй, тус үйлдвэр “Ачит ихт”-ийн 34 хувийг эзэмших гэрээтэй ч oнooг хүртэл хэрэгжүүлээгүй” хэмээн дүгнэсэн билээ.