Шуурхай мэдээ

ADMIN
03 сарын 11
03 / 11

Сэлэнгийн Засаг дарга асан Ш.Оргилын дэрэвгэр жиргэрүүг хууль бусаар худалдаахад оролцсон хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Сэлэнгийн Засаг дарга асан Ш.Оргилын дэрэвгэр жиргэрүүг хууль бусаар худалдаахад оролцсон хэргийн шүүх хурал өнөөдөр болно

 Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан, эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөөд удалгүй БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суух Ерөнхий консул болсон Ш.Оргилтой хамт яллагдагчаар татагдаад байсан Цагдаагийн газрын дарга асан, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын даргаар ажиллаж байсан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү, өдгөө тус аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж буй, өмнө нь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга асан, дэд хурандаа С.Батжаргал, “Эко петролиум” ХХК-ийн захирал Г.Баттулга нарын хэргийг өнөөдөр Сэлэнгэ аймаг дахь Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд хэлэлцэнэ. Уг хэргээс Ш.Оргил болон Мэргэжлийн хяналын газрын ахлах байцаагч А.Бямбадорж нарын үйлдлийг тусгаарлачихаад байгаа. Учир нь, Ш.Оргил хилийн чинадад Ерөнхий консулаар томилогдсон бол А.Бямбадорж нь Австрали руу гэр бүлээрээ явсан аж. Гэхдээ Засаг дарга асан Ш.Оргил хэд хоногийн өмнө эх орондоо ирж Сэлэнгэ аймгийн хууль хяналтын байгууллагынхантай уулзаж яваа билээ.

Дээр нэр дурдсан албан тушаалтнууд улсын орлого болгосон дэрвэгэр жиргэрүүг Ш.Оргилын найд Г.Баттулгын “Эко петролиум” ХХК-д давуу байдал олгон худалдсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм. Цагдаагийн газрын дарга А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүү нар ажилтнуудынхаа хураасан дэрвэгэр жиргэрүүг хуулийн дагуу шийдвэрлэх ажлын хэсгийн гишүүн, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч А.Бямбадорж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа С.Батжаргал нарт нөлөөлж, дээрх компанийг тендерт шалгаруулсан байдаг. Тус компани нь байгалийн ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж бөгөөд Ш.Оргилын дэмжлэгээр ийнхүү дэрвэгэр жиргэрүү худалдан борлуулах тендерт ялснаар орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгагдсан юм. Тэдэнд холбогдох хэрэгт прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шижлүүлсэн ч хууль хяналтын салбарт нэгэн үед ажиллаж байсан албан тушаалтнуудынхаа хэргийг шүүгч нар нь шийдвэрлэлгүй, үл ялих шалтгаанаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Үүнийг нь прокурорууд эсэргүүцэн тус аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өнөөдөр хэлэлцэнэ. Тус шүүхийн ерөнхий шүүгч болон бусад шүүгч нар нь мөн л хууль хяналтын байгууллагынхантайгаа ойр дотно нөхөрлөдөг тул хэргийг үнэн зөв шийднэ гэдэг нь эргэлзээтэй юм.