ВИДЕО мэдээ

ADMIN
03 сарын 03
03 / 03

“OC GLOBAL” компанийн транзит инженер Т.МӨНХДАЛАЙ: Төслийн сүүлийн хоёр шатыг 5-6 жилийн хугацаанд гүйцэтгэх боломжтой

“OC GLOBAL” компанийн транзит инженер Т.МӨНХДАЛАЙ: Төслийн сүүлийн хоёр шатыг 5-6 жилийн хугацаанд гүйцэтгэх боломжтой

Дэлхийн дөрвөн улсын метроны төсөлд ажилласан туршлагатай, өдгөө Египет улсын метроны төсөлд ажиллаж буй “OC GLOBAL” компанийн траниз инженер Т.Мөнхдалай өөрийн цахим хуудсандаа Улаанбаатар хотын метроны төслийн талаар санал бодлоо хуваалцаж, “Дэлхийн бусад улс ч метроны төсөлдөө зөвлөх үйлчилгээ явдаг. Улаанбаатар хотын метроны төсөлд зургаан жилд 54 сая ам.доллар төсөвлөсөн. Энэ нь огт их мөнгө биш бөгөөд төгрөгөөр гэрээлэх заалтаар валютын эрсдэл харагдаж байна. Дэд бүтцийн томоохон төслүүд өртгийн тав орчим хувьд зөвлөх үйлчилгээ авдаг. Миний ажиллаж байсан төслүүд ихэвчлэн 100-200 сая ам.долларт арван жил орчим хугацаатай гэрээт зөвлөх үйлчилгээ авдаг. Чиглэл бүртээ нарийн мэргэшсэн зөвлөхүүдийг цуглуулсан баг олон жил ажиллахад ийм хэмжээний зардал гарах нь хэвийн зүйл. Одоо миний ажиллаж байгаа метроны төсөлд таван компанийн нэгдэл бүхий 13 улсаас 80 гаруй экспертүүд ажиллаж байна. Жайка олон улсын байгууллага Улаанбаатар хотын метротой холбоотой судалгаа, ТЭЗҮ-ийг боловсруулсан байгаа тул төслийн сүүлийн хоёр шатыг зургаан жилд гүйцэтгэх боломтой. Энэ төсөл шинээр эхлээгүй, удаан хугацаанд гацсан ажил одоо үргэлжилж байна гэж харж байна. Мөн дэд бүтцийн томоохон ажлыг ямар нэг нам, улстөрч удирдан хянах боломжгүй. Тиймээс дэлхийн бусад хотууд том төслүүддээ олон улсын нарийн мэргэшсэн инженерүүдийг зөвлөх багтаа авч төслөө удирдуулдаг. Барих компаниудаас тусад нь зөвлөх үйлчилгээний баг авдаг шалтгаан нь барих компанийг ашиг сонирхлын зөрчилгүй, шударгаар хянаж, өртгийн өсөлт, аль болох хугацааг сунгахгүй, аюулгүй чанартайгаар метрогоо гүйцэт барихыг шаарддаг” гэв. Түүний одоо ажиллаж буй Египет улс өдөр бүр нэг цагийн цахилгааны хязгаарлалт хийдэг ч метроны хоёр шугам, Монорейл, LRT, хот хоорондын өндөр хурдны төмөр замын төслүүдийг зэрэг барьж байгаа аж.