ADMIN
07 сарын 26
07 / 26

ПАРИС 2024: Монголын баг тамирчдын өнөөдрийн ХУВААРЬ

ПАРИС 2024: Монголын баг тамирчдын өнөөдрийн ХУВААРЬ

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын 33 дугаар олимпын наадам нээлтээ хийлээ. Тэгвэл монголын баг тамирчдын тэмцээний өнөөдрийн хуваарийг та бүхэнд хүргэж байна. Тодруулбал, өнөөдөр жүдо, буудлага, дугуй, боксын спортын төрлүүдэд тамирчид хүч сорино.

-БУУДЛАГА: Н.Баяраа, О.Есүгэн-

10 метрийн хийн урт бууны холимог төрөлд Н.Баяраа, О.Есүгэн нар оролцоно. Тэмцээн монголын цагаар 15.00, 16.30 цагт болно.

-БУУДЛАГА: Э.Даваахүү-

10 метрийн хийн гар бууны төрөлд Э.Даваахүү оролцоно. Монголын цагаар 16.30 цагт тэмцээн болно.

-ДУГУЙ: С.Жамбалжамц-

Дугуйн спортын ганцаарчилсан төрөлд С.Жамбалжамц оролцоно. Тэмцээн монголын цагаар 22.32 цагт болно.

-ЖҮДО: Б.Баасанхүү-

Жүдо бөхийн төрлийн 48 кг-ийн жинд Б.Баасанхүү оролцоно. Тэрбээр өнөөдөр хоёр удаагийн барилдаан хийх бөгөөд тэмцээн монголын цагаар 16.00, 22.00 цагуудад болно.

-ЖҮДО: Э.Ариунболд-

Жүдо бөхийн төрлийн 60 кг-ийн жинд Э.Ариунболд оролцоно. Тэрбээр 16.00, 22.00 цагуудаас барилдана

-БОКС: М.Энхжаргал-

Боксын спортын төрөлд М.Энхжаргал оролцоно. Тэрбээр өнөөдөр 21.30 цагаас эхний тулаанаа Италийн боскчинтой хийхээр сугалаа таараад буй юм.