Эдийн засаг

ADMIN
04 сарын 25
04 / 25

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурал 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр боллоо.

Хуралд “Эрдэнэс Монгол” нэгдлийн Үйлдвэрлэл, технологийн зөвлөлийн зохицуулагч Ж.Ганбаатар, Хууль эрх зүйн зөвлөлийн зохицуулагч Б.Гэрлээ, Геологи хайгуулын зөвлөлийн зохицуулагч Л.Баярмандал, Үйлдвэрлэл технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа болон “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн удирдах ажилтнууд оролцлоо.

Тус компани нь “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн EPC 01 буюу Технологийн бус барилга, байгууламжуудыг 2024 онд улсын комист хүлээлгэн өгсөн бол EPC 04 багц ажлын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтыг эхлүүлэхээр БНЭУ-ын “Megha Engineering and Infrastructure Limited” компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.