ТОЙМ

ADMIN
07 сарын 22
07 / 22

Долоодугаар сарын 23-ны мягмар гарагт болох зарим үйл явлын тойм

11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд "Алтаргана-24" их наадмын талаар мэдээлнэ.

11:00 цагт: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн төрийн гурван удирдлагатай биечлэн уулзах хүсэлтээ илэрхийлэн Төрийн ордны баруун талын хаалган дээр мэдээлэл хийнэ.

11:40 цагт: Хөвсгөл аймгийн Ханх суманд Монгол-Оросын “Эв модны наадам” эхэлнэ.

-Киргизийн Бишкек хотноо Узбекстан, Туркменистан, Тажик, Киргиз, Казахстан, Монгол Улс оролцсон бүс нутгийн хамтын ажиллагааны “Органик Экспо-2024” уулзалт форум, үзэсгэлэн худалдаа эхэлж байна.

-Гандантэгчэнлин хийдэд өчигдрөөс эхлэн Ганжуур, Данжуур судар, номыг сарын хугацаанд хурна. 

-Өвөрхангай аймгийн Хужирт сумын Тээлийн аманд “Монгол эсгий урлалын баяр” үргэлжилж байна.

-Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Өндөр хясаа хэмээх газар “Сарлагийн баяр-2024” бэсрэг наадам болно.