...
...
Улс төр
Sainjargal
10-р сар 15

АН-ын анхан, дунд шатны гишүүд мэдэгдэл гаргалаа АН-ын гишүүд: Г.Занданшатар-О.Цогтгэрэлийн дүрээр ШИНЭ МАНАН дахин амилж байна

АН-ын анхан, дунд шатны гишүүд мэдэгдэл гаргалаа АН-ын гишүүд: Г.Занданшатар-О.Цогтгэрэлийн дүрээр ШИНЭ МАНАН дахин амилж байна

Дарангуйлал ардчиллыг гишгэлж байна. Хар дарсан зүүд болсон МАНАН бүлэглэл өөрийгөө төгөлдөржүүлсээр өнөөдөр Занданшатар-Цогтгэрэлийн дүрээр дахин амилж байна! Ана мана үзэлцээрэй гэж Ардчилсан намд өгсөн ард түмний мандат Шинэ МАНАН-гийн хатавчаар шингэж ороод уусаж буй гунигт түүхийн гэрч та бид болж байна! Улстөр-бизнесийн бүлэглэл төрийн өндөр сэнтийгээс эхлүүлээд сайд дарга, албан тушаал, эрх мэдэл бүхнийг зайдагнан эдэлж, улсын төсвийн судас бүрийг сорсоор, ард иргэдээсээ нууж хааж байгаад араа соёогоо нүүрсэнд шигтгэсэн нь хөдөлшгүй үнэн! Харин өөрсдөө өдөр бүр нүүрсний хулгайчийг “эрэн хайж”, нүгэлт хэргээ бусдад булзааруулах жүжиг дэглэж байсныг та бид харлаа! Өнөөдөр тэд хөлсний хэвлэл, нийгмийн сүлжээнд эрүүл бус ухаан ноёрхуулж, ард түмэнд хором сэхээрэх мөч өгөхгүй байна. Үзэж, сонсомгүй гүжир гүтгэлгээр бүгдийг дорд үзэж, өгснийг л нийтэлж орхидог “гадаадын хэвлэл”, өдөр бүр хар мэдээгээр булдаг “дотоодын зохиолчид”, өглөө бүр шинэ “угаадас” цацдаг тролл арми, лайвчдын хүчээр тархи угааж та биднийг доромжилж байгааг мэдэрлээ. Монгол Ардын Намыг хорсон, үзэн яддаг хүмүүс гэнэт өнөөдөр халуун янагаар хамгаалан тэмцэж, хань хамсаатан болон нэгэн хөнжилд орчихсон байгааг бид үзлээ! Хэний эрх ашиг хөндөгдөхөд хэн хэн огло үсрэн гарч ирж байгааг бид тодоос тод танилаа! Цагдаа, хүчнийхнийг дайчлан, тангаргаа өргөн ажлаа хийж байгаа залуусаар амьдралдаа харамсам үйлийг тушаалаар хийлгэж буй ямар аймшигтай эрх мэдэл вэ! Шинэ үеийн нэр цэвэр, мөр цэвэр улстөрч залуусыг толгой дараалан дарамталж, доромжлол гүтгэлгээрээ булж байгааг харах юутай харуусалтай вэ! Гэвч, шинэ МАНАНД ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЭХ халуун зүрхт монголчууд олуулаа билээ! Бузар булайг буянаасаа салгаж харах эрүүл саруул монгол хүн та билээ! ТИЙМЭЭС, • Нам дамжсан шунал тачаал, ШИНЭ МАНАН-д үгүй гэж хэлцгээе! • Улс төр-бизнесийн бүлэглэлийн ЗАСГИЙН ГАЗАР-т ЗАЙЛ гэж хэлцгээе! МОНГОЛ УЛС, МОНГОЛ ТӨР ӨНӨ МӨНХӨД ЦЭЛМЭГ БАЙГ!

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!