УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбат: Б.Энхбаяр аа, Д.Амарбаясгалан нь Эрдэнэжаргал гэж зөвлөх, туслахтай байгаагүй

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбат УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хандан "ФОТОШОПЧИН, ХАМААРАЛ СУДЛААЧ - ӨНДӨР ХЭМЭЭХ ЭНХБАЯРТ ХАНДАХ НЬ" хэмээн дараах мэдэгдлийг сошиал хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэлээ. Таны өрөөндөө сууж, өндөр чанартай дүрээ мөнхөлж, зураг хэлхэж, дур зоргоороо хамаарал тогтоосон бичлэгийг тань үзлээ. Үнэлж явдаг байсан хүнийхээ мэдсээр байж хийж байгаа, баримталж явдаг байсан зарчмынхаа эсрэг хийж байгаа үйлдлүүдийг чинь хараад залуу хүний хувьд гутарч сууна. ӨМГӨӨЛӨГЧИЙН зүгээс таны ярьсан асуудалд дурдагдсан ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛГҮЙ ХУДАЛ агуулгуудыг дараах ҮНДЭСЛЭЛ-үүдээр НЯЦААЖ байна. Үүнд: 1. Д.Амарбаясгалан нь Эрдэнэжаргал гэж ТУСЛАХ, ХУУЛИЙН ЗӨВЛӨХ-тэй хэзээ ч байгаагүй. Тиймээс туслах нь байсан энэ хүн ийм учраас холбоотой гэдэг дүгнэлт ямар ч утгагүй. 2. Д.Амарбаясгалан нь Чулуунзагдтай хамт ажилладгыг манай нам бүгд мэднэ. Тийм болохоор энэ 2 хүн холбоотой гэж байгаа хүн гүтгэх эрх хэнд ч байхгүй. Чулуунзагд, таны байнга дурдаад байгаа талийгаач Хасбатар, Ламжав нартай "ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭД" бишээ гэдгийг таны байнга яриандаа дурдаад байгаа АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР аль 2024 оны 11 сард тогтоочихсон тул баримтыг хавсаргав. Цаашид өөрийн дураар хамаарал тогтоохоо зогсоож хуулийн хүрээнд холбоо хамаарлыг ярина уу. 3. Миний үйлчлүүлэгчийн ах дүү, хамаатан садан, тэдгээрийн эрхэлж байгаа ажил, хийж байгаа бизнес нь тухайн нас биед хүрсэн хүмүүсийн үйлдэл үйл ажиллагаа бөгөөд тэр хүмүүс бизнес хийх эрхтэй. Тухайн хүмүүс Д.Амарбаясгалантай хамааралгүйгээр бие даан явуулж байгаа үйл ажиллагааг нааж холбох ямар ч үндэслэлгүй болно. 4. Танд гэж зөвлөхөд компанийн хувьцаа эзэмшигчийн талаарх баримтуудыг гаргаж, судалж байгаа бол тухайн хүмүүсийн хувьцаа эзэмшсэн, хувьцааны эзэмшлээс гарсан огноонуудыг давхар харж байж ярих ёстой байдаг бөгөөд учир нь хувьцаа эзэмшигч хувьцаагаа бусдад шилжүүлснээс хойш бий болсон үйл баримттай ямар ч холбоогүй болдгийг сануулж байна. За мөн ХУУЛИЙН СУРГУУЛЬ төгссөн хүний тань хувьд уриалах уриалга байнаа. Иргэний шүүх дээр таны ярьсан асуудлыг үнэн эсэхийг шүүх тогтоох учир та цааргалаж зугаталгүйгээр хүрэлцэн ирж, яриад байгаа фотошопуудаа хуулийн үндэслэлтэйгээр танилцуулан тогтоолгохыг урьж, нэхэмжлэлийн шаардлагаа гардан авахыг хүсэж байна. Тэгэхээр та үнэн яриад байгаа баримтуудаа авч ирээд нотлоод ялаад ард түмний баатар болох тайз тань шүүх учраас шүүх дээрээ ирнэ үү хэмээн хүсэж байнаа. Өнөөдрөөс эхлээд шүүхээс зугатсан өдөр бүхэн чинь таны үнэнээс зугатаж улс төр хийсэн өдрүүд байх болно.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!