Улаанбаатар

ADMIN
07 сарын 03
07 / 03

Долоодугаар сарын 4-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм

Долоодугаар сарын 4-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм

09:00 цагт: Жендэрийн Үндэсний хороо Засгийн газар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, квотын талаар хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 9988-5696.

09:00-11:00 цагт: ГХЯ-нд: Төрийн албаны өдөр”-ийг тэмдэглэх ажлын хүрээнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хорооноос Монгол дахь олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгч, Элчин сайд нартай уулзалт зохион байгуулна.


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож байна.

09:30-11:00 цагт: Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс “Peace tower”-т Хүүхэд, залуучуудад зориулсан Бэлгийн боловсролын төвийг нээнэ. Утас нь: 8802-0284.

10:00 цагт: Элсэлтийн шалгалт улс орон даяар түүх, англи хэлний хичээлийн шалгалтаар эхэлнэ.

10:00 цагт: ХААИС-д: “Нүүрсний уурхайн хаягдал чулуулгаас хөрс сайжруулах экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн боловсруулалт" Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан төслийн уулзалттай. Утас: 8802-3300.

11:00 цагт: 21-р сургуульд: Боловсролын үнэлгээний төв элсэлтийн шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 8976-0092.

13:00 цагт: “Улаанбаатар” зочид буудалд: “The Night with us" тоглолтын талаар “Камертон”, “Номин талст”, “Никитон”, “Хар сарнай” хамтлагийнхан мэдээлэл хийнэ. Утас: 8802-6864.


Спорт:

-Хөвсгөл аймагт “Хөвсгөл Опен” шатрын олон улсын тэмцээн 7-р сарын 1-5-нд болж байна.

-Нийслэлд хөл бөмбөгийн өсвөр насны УАШТ-ний шигшээ тоглолтуууд болно.


-Д.Сүхбаатарын талбайд: Бага насны боксчдын УАШТ “Олимпын гараа-2024” уриан дор болж байна.