...
...
Logo
Эдийн засаг
•Sainjargal
•10-р сар 26

Тусгай зөвшөөрлийн зохицуулалттай холбоотой төрийн үйлчилгээг цахим системд шилжүүлнэ

Тусгай зөвшөөрлийн зохицуулалттай холбоотой төрийн үйлчилгээг цахим системд шилжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөл олголтын үйл явцыг хялбаршуулж, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор 2026 оны аравдугаар сарын 19–21-ний өдрүүдэд холбогдох байгууллагуудын хамтарсан арга хэмжээг зохион байгуулж байна. Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Зөвшөөрөл мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д зохион байгуулж буй “Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” 7 хоногийн арга хэмжээнд Эрчим хүчний зохицуулах хорооны төлөөллүүд оролцож зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт, цахим систем болон тулгамдаж буй асуудлаар хэлэлцлээ. Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд зөвшөөрөл шийдвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, дүн шинжилгээ, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн гол өөрчлөлт, хэрэгжилт болон цахим системийн талаар холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд оролцож мэдээлэл өгч байна. Тус арга хэмжээ нь эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл олголтын үйл явцыг хялбаршуулж, төрийн үйлчилгээг цахимжуулах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, тусгай зөвшөөрөлтэй холбоотой зохицуулалтын шийдвэр гаргах үйл явцыг шуурхай, ил тод болгож, эрчим хүчний салбарын бизнесийн орчныг сайжруулах нөхцөл бүрдүүлэхэд чиглэж байна.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!