Улаанбаатар

ADMIN
07 сарын 02
07 / 02

Өнөөдөр допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс хуралдана

Өнөөдөр допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс хуралдана

Монголын Үндэсний бөхийн холбооны “Допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс”-ын анхны хурал болно. Хуралдаан орой 19:00 цагт товлогджээ. Тус комиссыг байгуулж ажиллах шаардлагатайг Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдлагууд энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн уулзалтаар илэрхийлсэн байдаг. Дараа нь хоёрдугаар сарын 1-ны өдрийн Олон улсын ба үндэсний спортын арбитр байгууллагын удирдлагууд энэхүү саналыг илэрхийлсэн. Энэ дагуу өнөөдөр анхны хуралдаанаа хийхээр болж байгаа нь энэ аж.

Мөн өчигдөр допингийн төрлийн бодис, бэлдмэл, энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтад холбогдох байгууллагууд оролцсон. Тодруулбал, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага болон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран допингийн эсрэг сургалтыг хамтран зохион байгуулсан юм. Тус сургалт нь Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхийн гал, дэвжээний удирдлага, ахлагч, багш-дасгалжуулагч нарын допингийн төрлийн бодис, бэлдмэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, тэднээр дамжуулан тамирчдыг энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой.