ВИДЕО мэдээ

ADMIN
07 сарын 02
07 / 02

Гэр бүлийн хүчирхийлэл, хуурамч дуудлага өгөх зөрчлүүд нэмэгджээ

Гэр бүлийн хүчирхийлэл, хуурамч дуудлага өгөх зөрчлүүд нэмэгджээ

УЕПГ-аас 2024 оны эхний хагас жилийн зөрчлийн хэргийн талаарх мэдээллийг хүргэлээ. Тодруулбал, он гарснаас хойш улсын хэмжээнд 1.469.780 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.3 хувиар өссөн байна.

Тэр дундаа орон байранд бусдын амгалан тайван байдал алдагдуулж танхайрсан зөрчил 57 хувиар, хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчил 31.6 хувиар, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 14.8 хувиар, эд хөрөнгө устгах, гэмтээх зөрчил 8.4 хувиар, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 1.7 хувиар тус тус өсжээ.