Улаанбаатар

ADMIN
07 сарын 01
07 / 01

Офицер-Тэрэлж-Налайхыг таксигаар тойрвол 213,450 төгрөг зарцуулна

Офицер-Тэрэлж-Налайхыг таксигаар тойрвол 213,450 төгрөг зарцуулна

1.6 сая хүн амттай нийслэлийн хэмжээнд өнөөдөр 1060 автобус үйлчилгээнд гарч байна. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд дунджаар 860 автобус үйлчилгээнд гарч байгааг Нийтийн тээврийн бодлогын газар мэдээлжээ.

2023 онд 900 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байсан бол нэг автобус өдөрт дунджаар 440 хүн тээвэрлэжээ. Хэрэв 440 хүнийг дөрвөн хүний суудалтай автомашинаар тээвэрлэсэн бол 110 машин хэрэгтэй болохыг Нийтийн тээврийн бодлогын газар мэдээлжээ. Мөн өнгөрсөн онд нийтийн тээвэрт үйлчилж байсан чиглэлүүд дундаас хамгийн урт чиглэл нь Хо:4(Офицер-Тэрэлж-Налайх) байсан аж. Тухайн чиглэл тарифийн хувьд том хүн 2300 төгрөг, хүүхэд 1200 төгрөгөөр үйлчлүүлж буй. Нийт 1423 км урт тус чиглэлийг хэрэв бүхэлд нь таксигаар тойрох бол 213,450 төгрөг зарцуулна гэх тооцоог ч нийтийн тээврийн салбарынхан гаргажээ.