Улаанбаатар

ADMIN
07 сарын 01
07 / 01

Нийслэлд үер, усны ослоос урьдчилан сэргийлж бэлэн байдлаа хангахыг үүрэг болгов

 Нийслэлд үер, усны ослоос урьдчилан сэргийлж бэлэн байдлаа хангахыг үүрэг болгов

Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагын өргөтгөсөн шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр 2024 оны эхний хагас жилийн ажил үүргийн биелэлт, үр дүнг хэлэлцсэн юм.

Нийслэлийн хэмжээнд болзошгүй үер, гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, албаны бэлтгэл бэлэн байдлаа ханган, дүүрэг хороодын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулж, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг дарга, хурандаа А.Дашням удирдлагын бүрэлдэхүүнд чиглэл болголоо.