Улаанбаатар

ADMIN
07 сарын 01
07 / 01

Нэг хоногт ГССҮТ-д 150 хүүхэд ханджээ

Нэг хоногт ГССҮТ-д 150 хүүхэд ханджээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар өчигдөр 386 хүн хандаж эмнэлгийн тусламж авчээ. Тэдний тэн хагас нь буюу 150 нь хүүхэд байна. Хүүхдийн осол гэмтлийн дийлэнх шалтгаан нь ахуйн осол, механик гэмтэл ясны сийрэгжилттэй холбоотой болохыг тус төвийн гэмтлийн эмч эмч П.Баттулга хэлсэн. Тэрбээр "Оргил ачааллын үед хүмүүс 00, үүд хүртэл дугаарладаг. Шөнө дунд 02:00 цагаас хойш бага зэрэг татарна. Ачаалалгүй үе гэж байхгүй. Согтуу хүмүүсээс илүү хүүхдийн бэртэл их байна. Ахуйн осол, механик гэмтэл их. Яс нь маш их сийрэгжсэн байна. Энэ нь сахартай ундааны хэрэглээтэй шууд холбоотой.

Хатуухан хэлэхэд эцэг эхчүүд хүүхдээ нохойноос ч дор харж байна. Нохойг өдөрт багадаа л гурван удаа салхилуулж хооллож арчилдаг шүү дээ. Гэтэл хүүхдээ тоохгүй, ажилдаа хэт анхаарч бэртэж гэмтсэнийг нь ч мэдээгүй байх нь нийтлэг анзаарагдаж байна.

Зарим хүүхэд гэмтэл авснаасаа хойш хоёр, гурван хоногийн дараа ирж байна шүү дээ. Хэдийгээр ажил чухал ч хүүхдээ хайхрахгүй байна гэж байлаа.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 517 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 20 нь эрчимт эмчилгээний тасагт байгааг эмнэлгийн статистик мэдээлэлд дурджээ.