Улаанбаатар

ADMIN
07 сарын 01
07 / 01

Нийслэлд пүрэв гаргаас эхлэн бороо орно

Нийслэлд пүрэв гаргаас эхлэн бороо орно

ЦУОШГ-аас ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг ирүүллээ. Тодруулбал,

Улаанбаатар хотод мягмар, лхагва гарагт халах бол энэ сарын 04-ний пүрэв гарагаас эхлэн бороо орно. Иймд нийслэлчүүд та бүхэн хэт халалт болон нөөлөг салхи, үер усны аюулаас болгоомжлоорой.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

  • Хур тунадас: Энэ сарын 04-нд дуу цахилгаантай аадар бороо, 05-06-нд бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
  • Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
  • Агаарын температур: Шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 05-нд өдөртөө бага зэрэг сэрүүснэ.