Улаанбаатар

ADMIN
06 сарын 30
06 / 30

Явган хүний зам дээр автомашинаа зогсоосон жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ

Явган хүний зам дээр автомашинаа зогсоосон жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ

Цахим орчинд нэр бүхий хаягаас энэ оны зургаадугаар сарын 25-ны өдөр “Өөрөө л болж байвал бусад хамаагүй.. ” гэсэн гарчигтай тээврийн хэрэгслийн зураг бүхий бичвэр мэдээлэл нийтлэгдсэн. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийг явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан зөрчил гаргасан иргэн “Х”-ийн үйлдэлд 2024 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.