ВИДЕО мэдээ

ADMIN
06 сарын 30
06 / 30

Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлд тавих 5,5 км замын ажил ирэх долоо хоногт бүрэн дуусна

Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлд тавих 5,5 км замын ажил ирэх долоо хоногт бүрэн дуусна

БОАЖЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд тавих Хатгал-Хүзүүвчийн шил (Ашихай) чиглэлийн 5,5 км хатуу хучилттай авто замын хучилтын ажил ирэх долоо хоногт дуусах аж.

"Мөн уг чиглэлийн дагуу байрлах Гэр буудал, Жуулчны баазууд орц, гарцаа чөлөөлөх, түүнчлэн зорчих хөдөлгөөний эрчмийг зохих төвшинд барьж замын бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна" гэж БОАЖЯ-аас мэдээллээ.