...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•11-р сар 01

Иргэн Х.Нямбаатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг огцруулах хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 3-наас эхлүүлэхээ мэдэгдлээ

Иргэн Х.Нямбаатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг огцруулах хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 3-наас эхлүүлэхээ мэдэгдлээ

Хотын Засаг дарга асан Х.Нямбаатар сүүлийн сар гаруйн хугацаанд Канад улсаас улс төрийн мэдэгдэл хийх болсон бөгөөд Монголд ирэх эсэх асуудлаар "Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албанаасаа буусан өдөр очино" хэмээн мэдэгдсэн. 

Улмаар тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бага тэнгэрийн аманд хаус эзэмшдэг, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы нэр дээр шилжүүлэхийг завдаж байгаа. "Монгол цэргийн нэгдсэн холбоо" төрийн бус байгууллагын шугамаар хотын А бүсэд 22 давхар  барилга барьж байгаа. Мөн тансаг зэрэглэлийн амралтын газартай, нэр бүхий улстөрчдийг замаасаа зайлуулахын тулд улс төрийн эрх мэдлээ удаа дараа ашигласан зэрэг шүүмжийг ил тод мэдэгдсэн. 

Харин энэ удаад буюу 2026 оны аравдугаар сарын 30-ны өдөр тэрбээр албан ёсоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан тушаалаасаа огцорч, улс төрийн хариуцлага хүлээхийг шаардаж, мөн уг тэмцлээ ирэх долоо хоногийн нэгдэхь өдрөөс буюу арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс албан ёсоор эхлүүлж, иргэний дуу хоолойг нэгтгэхээ зарласан юм. 

Ингэхдээ тэрбээр дээр өөрийнх нь дурдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас удаа дараа няцаагаад байсан мэдээлэл бүгд үнэн болохыг батлаад 

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгагдаагүй, орлогын эх үүсвэр нь тодорхойгүй хаусныхаа санхүүгийн эх үүсвэрийг бүрэн тайлбарлаж чадаагүй.
  2. Нэр бүхий улстөрчдийг шоронгоор айлгахын зэрэгцээ төрийн одон медалиар худалдаж авах болсон нь үнэн. 
  3. Нэр бүхий улстөрчдийг тэр дундаа УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй улстөрчдийг залуусын оролцоотой замаасаа ямагт шахан зайлуулж ирсэн.
  4. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Т.Бадамжунайг хилийн чинадаас "Шувуу" ажиллагааны хүрээнд дайчлан баривчилж ирэхэд асар ихээр уурлаж, Голомт банкны нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлыг дахин сөхөхгүй байхыг үүрэгдсэн. 
  5. Нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон уран бүтээлч, сэтгүүлчдийг хууль хүчний байгууллагаар дарамтлуулж, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд нь халдсан. 
  6. Найз нөхөд, тойрон хүрээлэгчдээрээ дамжуулан үнэмлэхүй хөрөнгөжсөн зэрэг олон үндэслэл тоочин өгүүлж, ийн албан ёсоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг огцруулах улс төрийн хөдөлгөөн өрнүүлэхээ мэдэгдэв. Тэрбээр эл үйл ажиллагаагаа Канад улсаас үргэлжлүүлэх бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг огцорсон өдөр эх орондоо ирж, хууль хүчний байгууллагаар нээлттэй шалгуулахаа мэдэгдсэн юм. 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!