...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•11-р сар 01

Ерөнхий сайд асан Н.Учрал: 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн ахмадын дансанд суурь тэтгэвэр орно

Ерөнхий сайд асан Н.Учрал: 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн ахмадын дансанд суурь тэтгэвэр орно

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ-аар өнгөрсөн аравдугаар сарын 15-ны өдөр хэлэлцэн баталсан. Энэ оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэх явцад Засгийн газар төсвөө1.4 их наяд төгрөгөө хэмнэж, уг санхүүжилтээр иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр болсон. 

Энэ дагуу өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн ахмадуудын дансанд суурь тэтгэвэр шилжин орох бөгөөд Ерөнхий сайд Н.Учрал сошиал хуудсаараа дамжуулан "Өнөө шөнөөс эхлээд 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр орно. 2019 оноос эхлүүлж, Засгийн газрын эхний 100 хоногт эрх зүйн орчныг нь батлуулсан гурван давхаргат тэтгэврийн тогтолцооны суурь тавигдлаа" хэмээн мэдэгдэв. 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!