УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ажлын тайлан

Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон, тангараг өргөв. /2024.07.02/
Эдийн засгаа тэлэх, эрх зүйн орчныг сайжруулах, татварын шударга, оновчтой байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр 16 хуулийн төсөл дээр ажиллав.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар томилогдов. /2025.07.09/
Төсвийн байнгын хорооны даргаар ажиллахдаа Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх Ажлын хэсгийг ахалж, амжилттай батлуулав.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн Шадар сайдаар томилогдон ажиллав. /2025.11.12/

Ажлын хэсгийг ахлахдаа төрийн бүтцийг багасган төсвийн зардлыг 1 их наяд төгрөгөөр танаж, багш, эмч нарын цалин, ахмадын болон халамжийн тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлэв.
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН ШАДАР САЙДЫН ОНЦЛОХ АЖИЛ – ШИНЭЧЛЭЛ
Шадар сайдын нийт төсөв 73.6 тэрбум төгрөг, үүнээс Онцгой байдлын ерөнхий газар 68 тэрбум төгрөгийн төсөвтэй.
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмжийг орчин үеийн стандартын дагуу шинэчлэх, улсын хэмжээнд гамшиг ослоос хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай санхүүжилтийг 2026 оны улсын нэгдсэн төсөвт тусгуулан ажиллав.

Технологи, инновацын шийдлээр Онцгой байдлын чадавхыг бэхжүүлнэ. /29 тэрбум/
Онцгой байдлын газрын удирдлага, хариу арга хэмжээ, гамшиг осол, гал түймрийн мэдээ, эрсдэлийн үнэлгээ, хяналт шинжилгээг сайжруулах зорилгоор шинэ технологи, ухаалаг системийн нэвтрүүлэлтийг сайжруулж, шинэчлэл хийхээр 2026 оны улсын нэгдсэн төсөвт шаардлагатай санхүүжилтийг тусгуулав.
Монгол Улсын нийт нутгийн 25 орчим хувь зудын өндөр эрсдэлтэй байгааг харгалзан өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах санхүүжилтийг 2026 оны улсын төсөвт бүрэн тусгуулж ажиллав.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллах хугацаанд Онцгой байдлын газрын төсвийг бууруулахгүйгээр батлуулж, өвөлжилтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэв.
Онцгой байдлын газрын техник, тоног төхөөрөмж, аврах ажиллагааны багаж, тусгай зориулалтын хувцас, гал унтраах зарлан мэдээлэх тоног төхөөрөмжийг улсын хэмжээнд иж бүрэн шинэчилж байна.
Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачааны тээврийг Хөшигийн хөндий рүү шилжүүлэх, Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх ажлыг эрчимжүүлэх Ажлын хэсгийг байгуулж, холбогдох санал, дүгнэлт боловсруулан ажиллаж байна.
Улсын хэмжээнд хүнсний лабораториудын багаж, тоног төхөөрөмжийг шинэчилнэ /Стандарт хэмжил зүйн газар 5,9 тэрбум/
- ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ БАЙГУУЛНА /УЛААНБААТАР, ХАН-УУЛ ДҮҮРЭГ/
БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ- Mонгол Улсын Хөгжлийн шинэ загвар
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд 2026 оны төсөвт 276 тэрбум төгрөгийг тусган хүн амын төвлөрлийг бууруулах, хөдөө орон нутгийн эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийг дэмжих бодлогыг шат дараатай үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨН
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, Ерөнхий сайд Г.Занданшатарын санаачлан батлуулсан Малчин өрхийн нэгдсэн холбооны эрхзүйн байдлын тухай хуулийн хэрэгжилттэй уялдуулан ажиллаж байна. Энэ хүрээнд малчид болон түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийг зохион байгуулалтад оруулж, малын гаралтай түүхий эд бэлтгэлийн нэгдсэн сүлжээг бий болгон, үндэсний үйлдвэрүүдийг чанартай, стандартад нийцсэн түүхий эдээр тогтвортой хангах тогтолцоог бүрдүүлж ажиллана.

ХУУЛЬ, ЭРХЗҮЙН БОДЛОГО, ШИНЭЧЛЭЛ
ХУУЛИЙН ТӨСӨЛ-16
АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ-6
АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН-7
АЖИЛЛАСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ-3

АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ
Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, гарч буй хүндрэл, бэрхшээлийг арилгах, санал дүгнэлт, холбогдох хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг ахаллаа. Ингэснээр бүртгэл нэрээр асар олон зөвшөөрлийн шинж чанартай харилцаа бий болгож иргэд, аж ахуйн нэгжид хүндрэл үүсдэг байсныг зогсоож чадлаа.
Төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд төрөөс бизнесийн өрсөлдөөнд оролцохгүй, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг ахаллаа. (2024.09.05)
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилготой хөгжлийн зорилт, арга хэмжээг тодорхойлох санал дүгнэлтийн төсөл дээр ажиллалаа. (2024.10.14)
Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, аж ахуйн нэгж, иргэдэд тулгарч буй асуудлыг судлан, татварын орчныг илүү шударга, хялбар болгох хуулийн төсөл дээр ажиллаж байна. (2024.12.02)
2026 оны Улсын төсөвт төрийн бүтцийг цөөлж, төсвийн зардлыг танаснаар “Иргэнд ээлтэй” болсныг онцолж байна.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг ахлан батлууллаа. (2025.06.27)
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлж, батлууллаа. (2025.11.12)
АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН

Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төсөл (2024.09.05)
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (2024.09.05)
“Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл төсөв, төсвийн гүйцэтгэл”-ийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, санал дүгнэлт боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг (2024.09.05)
“Нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний акт”- ын тоог цөөрүүлэх, цэгцлэх, дүгнэлт гаргах Ажлын хэсгийн гишүүн (2025.04.23)
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (2024.09.05)
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (2024.09.05)
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн гишүүнээр тус тус ажиллалаа. (2025.05.08)

АЖИЛЛАСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл
Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Харьяатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Зөвшөөрлийн тухай хууль, Татварын багц хууль, Төсвийн тухай хуулийн төслүүдээр нийт 14 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, 1400 орчим иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл, салбарын мэргэжилтнүүдтэй санал солилцлоо.

Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
