...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
7-р сар 20

Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна

Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна

Улаанбаатар хотын баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж байна. Бороо хотын төвөөр 10-20 мин дараа орж эхлэх төлөвтэй байгаа бөгөөд ойролцоогоор хоёр цаг үргэлжилнэ. Борооны өмнө салхи баруунаас секундэд 5-10 метр хүрч түр зуур ширүүснэ. Иймээс ард иргэдийг аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Мөн Улаанбаатар Лүн чиглэлийн авто зам дагуу аадар бороо орж байгаа тул тус чиглэлээр зорчиж байгаа жолоочид замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!