...
...
Logo
Улс төр
Sainjargal
7-р сар 13

Австралийн Амбан захирагч баярын мэндчилгээ дэвшүүллээ

Австралийн Амбан захирагч баярын мэндчилгээ дэвшүүллээ

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд Засгийн газар, ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, хоёр ард түмний хэлхээ холбоог улам бэхжүүлж ирсэн ойрын түнш орнуудын хувьд Австрали Улс энэ чухал баярыг хамтдаа тэмдэглэж байгаадаа баяртай байна.

Наадмын уур амьсгалыг өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр мэдэрсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.

Намайг халуун дотноор угтан авсанд Танд болно Монголын ард түмэнд гүн талархал илэрхийлье. Таны бэлэглэсэн цэцгэн хэлбэртэй энгэрийн гоёлыг миний бие бахархалтай зүүдэг юм.

Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг бэхжүүлэхийн төлөө  нягт хамтран ажиллахаа дахин нотолж байна.

Манай хоёр улсын найрсаг харилцаа ирэх он жилүүдэд улам бүр бэхжин хөгжинө гэдэгт бат итгэлтэй байна” гэжээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!