...
...
Logo
нийтлэл
Sainjargal
6-р сар 11

Дэлхийн улс орнууд такси үйлчилгээгээ шинэчилж эхэллээ

Дэлхийн улс орнууд такси үйлчилгээгээ шинэчилж эхэллээ

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд такси үйлчилгээг шинэчлэх, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахаа зарласан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн корпорациас “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлэхээр болсон бөгөөд урьдчилсан байдлаар 2000 ширхэг цахилгаан хөдөлгүүртэй суудлын авто машиныг хөнгөлөлттэй нөхцлөөр үйлчилгээнд гаргахаа зарлаад байна. Иймд такси үйлчилгээтэй холбоотой олон улсын жишиг шинэчлэлийг хүргэе.  

Такси шинэчлэл:Бээжин  

  • Такси үйлчилгээг хотын нүүрсний хаягдлыг бууруулах, хүлэмжийн ялгарлыг багасгах бодлогын хүрээнд  NEV цахилгаанд шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж байна.  

  • Хотын такси платформууд дээр уламжлалт шатахуун хөдөлгүүртэй автомашинуудыг бүртгэхийг хориглож, зөвхөн NEV автомашинуудыг зөвшөөрөх болсноор “ногоон” такси руу шилжих шилжилт илт хурдацтай хийж байна. 

  • Бээжинд “роботакси” үйлчилгээ идэвхтэй нэвтэрч эхэллээЖишээ нь, “Pony.ai” компани 2025 онд Бээжинд роботакси үйлчилгээ нэвтрүүлж, зорчигчид такси дуудлага, төлбөр зэрэг үйлчилгээг гар утасны апп-аар хялбар хийх боломжтой болсон талаар мэдээлсэн 

  • Бээжин хот “цахилгаан + автомат + ухаалаг такси/ride-hailing” гэсэн нийлмэл шинэ систем рүү шилжиж буй нь тээврийн хүлэмжийн ялгарлыг бууруулах, хотын агаарын чанарыг сайжруулах, хэрэглэгчдэд ээлтэй тээвэр бий болгох гэсэн зорилгоос улбаатай. 

Такси шинэчлэл: АНУ 

  • АНУ-д  жолоочгүй такси үйлчилгээ 2025 оноос идэвхтэй өргөжин тэлэх болсон бөгөөд “Tesla”-ийн FSD (Full-Self Driving) технологид суурилсан “роботакси” маягийн үйлчилгээ зарим газарт туршигдаж эхлээд байна 

  • АНУ-д жолоочгүй такси+ride-hailing апп/платформ хосолсон хөрөнгө оруулалт, технологийн нэвтрэлт эрчимтэй хэрэгжиж байна.  

Такси шинэчлэл: БНСУ  

  • Солонгос улсад жолоочгүй такси”-рүү шилжих шилжилт хийх шаардлага, хэлэлцүүлэг өрнөж байгаа бөгөөд одоогийн байдлаар “Kakao T” гэх ride-hailing / зэрэг такси дуудах апп платформыг урт хугацаанд хөгжүүлж байна. 

Такси шинэчлэл: Япон 

  • Япон дахь такси үйлчилгээ сүүлийн үед “smart  EV шилжилт” рүү тэмүүлж байна. Жишээ нь, Японы томоохон такси оператор, компаниудын нэгдэл болох X Taxi” нь 2025 онд “smart taxi infrastructure” бүтээх зорилгоор Солонгосын Kakao Mobility-тэй хамтрах гэрээ байгуулсан.  

  • Тус улс такис үйлчилгээний чиглэлээр “уламжилсан такси + шинэ технологи, платформ, EV / smart infrastructure” гэсэн шинэчлэлийг хэрэгжүүлж, салбараа шинэчлэхийг чухалчилж байна.  

 

Такси шинэчлэл: Малайз: 

 

Малайзын такси, түрээсийн машин, лимузин, нисэх онгоцны буудлын таксины холбооны (GTSM) гурав дахь удаагийн ээлжит чуулганыг удирдан явуулах үеэрээ  тус улсын Тээврийн сайд “Бид цаашид GTSM зэрэг салбарын тоглогчидтой нягт хамтран ажилласнаар утга учиртай, үр дүнтэй шинэчлэлийг хийж чадна гэдэгт итгэж байна" хэмээв. 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!