...
...
Logo
Улс төр
Sainjargal
6-р сар 03

“Усны эрүүл ахуй-Үндэсний аюулгүй байдал” бодлогын хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна

“Усны эрүүл ахуй-Үндэсний аюулгүй байдал” бодлогын хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулах "Усны эрүүл ахуй-Үндэсний аюулгүй байдал” бодлогын хэлэлцүүлэгт иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хэлэлцүүлгийн зорилго:
Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 20 дугаар захирамжаар Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. 
Хуулийн төслийг шинэчилэн боловсруулах хүрээнд Монгол Улсын усны нөөц, усны чанар, эрүүл ахуй, усны аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, сорилт, эрх зүйн шинэчлэл, үндэсний аюулгүй байдлын эрсдэлийг олон талт оролцоонд тулгуурлан хэлэлцэж, усны нэгдсэн бодлого, хамтын ажиллагаа, цаашдын шийдлийн талаар санал, зөвлөмж боловсруулахад оршино.
Зохион байгуулагдах газар:

Төрийн ордон “Их Эзэн Чингис хаан“ танхим 
Хугацаа:

2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 14:00 цаг
Зохион байгуулагч:

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
Бүртгэл: Та хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл дээрх QR кодыг уншуулж бүртгүүлнэ. 
Бүртгэлийн холбоос  

Бүртгэл 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цагт хаагдана.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!