...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
6-р сар 02

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс хурлын түр байгууламж, авто зам тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцаж байна. Энэ хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол хийхээр төлөвлөсөн. Нийт гүйцэтгэл 78 хувьтай байна. Тухайлбал, 10 мянган ам метр талбайд явган хүний замыг өнгөт хавтангаар байгуулж, 70 мянган ам метр талбайд цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурийг хийжээ. Мөн 70 мянган ам метр талбайд суурь асфальт бетон хучилтыг хийж дууссан. Долоодугаар сарын 1 гэхэд зам талбайн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!