Тренд мэдээ

Африк тивийн хамгийн өндөр настай арслан алагджээ

Африк тивийн хамгийн өндөр настай арслан алагджээ

123 Африк тивийн хамгийн өндөр настайд тооцогддог байсан арслан алагдсан тухай энэ амьтныг хамгаалдаг Lion Guardians байгууллага мэдээлжээ.

Лункито нэртэй арслан энэ жил 19 нас хүрээд байсан юм. Зэрлэг байгальд амьдардаг арслангууд ихэнхдээ дээд тал нь 10 жил амьдардаг байна.

Лхагва гарагт өлссөн арслан Кени улсын нэгэн тосгоны фермд мал барихаар ороод эзэнд нь алагдсан байна.

“Лункито бол манай экосистемийн төдийгүй Африк тивийн хамгийн өндөр настай эр арслан байсан юм. Тэр бол тэсвэр хатуужил, хамтдаа оршин тогтнохын бэлэг тэмдэг байлаа. Түүний амьдралын гэрч болсон нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм” гэж Lion Guardians байгууллагаас мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд 10-аас дээш настай хөгшин арслангуудын тоо нэмэгдсэн нь нутгийн иргэд энэ амьтантай газар нутгаа хуваалцаж, зохицож амьдрах болсны үр дүн гэж тус байгууллага тайлбарласан байна.

Хоол хүнс ховордсон тохиолдолд арслангууд эзэмшил нутгаасаа гарч, ан ав хайдаг юм. Кени улсад энэ жил сүүлийн 40 жилд тохиолдоогүй хүнд ган гачиг болж байгаа.

Энэ нөхцөл байдал хүн-арслангийн зөрчлийг нэмэгдүүлсэн юм байна. “Ган гачгийн нөхцөл байдал хүмүүс болон арслангуудын аль альд нь хүндээр тусаж байна” гэж Lion Guardians байгууллагын мэдэгдэлд өгүүлжээ.

 

Эх сурвалж: CNN