Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл"-ийн хүрээнд "Зам тээврийн ослын бүртгэл мэдээллийн платформ боловсруулах, суурилуулах зөвлөх үйлчилгээг"-г БНЭУ-ын "TRL Technologies India Private Limited" болон Их Британи улсын "TRL Limited United Kingdom" компанийн түншлэл гүйцэтгэхээр болсон билээ.
Зөвлөх үйлчилгээний зорилго нь зам тээврийн ослыг орон зайн мэдээллийн санд бүртгэх, дүн шинжилгээ хийх, тайлан, статистик боловсруулах зэрэг тохиргоотой программ хангамж болон хөдөлгөөнт төхөөрөмжийн аппликейшн хөгжүүлж нэвтрүүлэхэд чиглэсэн байна.
Тэгвэл энэхүү төслийн хүрээнд тус зөвлөх багийн ахлагч Tony Mathew болон холбогдох албаны мэргэжилтнүүд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Статистик, тандалт судалгааны албаны мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, Монгол Улсын зам тээврийн ослын өвчлөл, нас баралтын бүртгэл мэдээллийн сан бүрдүүлж буй байдал, дүн шинжилгээ хийх, тайлан мэдээлэл боловсруулах үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын үйл ажиллагааны талаар ярилцлаа.