Жүдо бөхийн холимог багийн төрөл нь өнгөрсөн Токио 2020 Олимпын наадмаас хөтөлбөрт багтаж эхэлсэн бөгөөд нэг багт эрэгтэй 3, эмэгтэй 3 жүдоч багтах ба эрэгтэйчүүд -73кг, -90кг, +90кг, эмэгтэйчүүд -57кг, -70кг, +70кг жинд барилдах юм. Тэмцээний үед багууд 3:3 харьцаатай тэнцэх үйл явц гардаг. Энэ тохиолдолд авсан оноог тоолж, тэргүүлсэн баг дараагийн шатанд шалгарах дүрэмтэй. Тамирчдын нэрсийг барилдааны өмнө зарлана.
"Парис-2024” зуны Олимпын наадмын жүдо бөхийн багийн аварга шалгаруулах тэмцээн удахгүй эхэлнэ. Монголын баг тамирчдын тухайд С хэсэгт сугалаа татсан. Тэд эхлээд Израилын багтай учраа таарна. Ялбал Олимпын наадмыг зохион байгуулагч Францын шигшээ баг тэднийг хүлээж байна. Израилын багтай өрсөлдөх тамирчдын хувьд Монгол Улсаас:
Эмэгтэй
- 57 кгд Олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам
- 70 кгд Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн
+ 70 кгд Олон улсын хэмжээний мастер А.Адьяасүрэн
Эрэгтэй
- 73 кгд Монгол Улсын гавьяат тамирчин Ё.Басхүү
- 90 кгд Олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр
+ 90 кгд Олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн нар барилдана.
Ялсан ч, ялагдсан ч МОНГОЛЧУУД БИД ХАМТДАА