ADMIN
07 сарын 27
07 / 27

ОЛИМП: Б.БААСАНХҮҮ ОЛИМПЫН НААДМААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

ОЛИМП: Б.БААСАНХҮҮ ОЛИМПЫН НААДМААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“Парис-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн 48 кг-ын жинд дэлхийн аварга Б.Баасанхүү алтан медалийн төлөөх барилдаанд Японы бөх Цунодад ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр олимпын наадмын Монголын багийн 31 дэх медальтан болж, одоогоор жүдо бөхийн Монголын багийн олимпын 12 дахь медальтан болж байна.

Олимпын наадмаас жүдо бөхийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн Монголын жүдо бөхийн тав дахь тамирчин болно. “Москва-1980”-гаас Ц.Дамдин, “Лондон-2012”-гоос Н.Түвшинбаяр, “Рио-2016”-гоос Д.Сумъяа, “Токио-2020”-гоос Саид Моллай нар мөнгөн медаль хүртэж байв.

Олимпын мөнгөн медальт, Дэлхий болон Ази тивийн аварга ОУХМ, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү болон түүний дасгалжуулагч, анхны багш А.Даваадорж болон Б.Очирбат, баг хамт олон, гэр бүл, найз нөхөд, Монголын Жүдо Бөхийн Холбоо болон баг тамирчдаа чин сэтгэлээсээ дэмжин суугаа ӨӨДӨӨ ТЭМҮҮЛЭХ МОНГОЛ түмэндээ халуун баяр хүргэе.