Улс төр

ADMIN
02 сарын 26
02 / 26

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр УИХ-д жагсаалтаар нэр дэвшинэ

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр УИХ-д жагсаалтаар нэр дэвшинэ

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн Монголын ногоон нам, Монголын үндэсний ардчилсан намын хамтарсан “Үндэсний эвсэл”-ийг тэргүүлэх болсон. Түүний улс төрийн идэвх ийн сэргэсэнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт УИХ-ын сонгуульд мажоратор системийн дагуу тойрогт нэр дэвших мэдээлэл цацагдаж байсан. Тэгвэл тэрбээр өнөөдөр Дорнод аймгийн иргэдтэй уулзах үеэрээ “Би тойрогт нэр дэвшихгүй. Улсад нэр дэвшинэ” хэмээн мэдэгдэв. Энэ нь сонгуулийн пропорцианаль тогтолцооны дагуу “Үндэсний эвсэл”-ийн жагсаалтыг тэргүүлэх хувилбар юм. Энэ тухайгаа тэрбээр “Нэгэнт асуудал яригдсан дээр тодорхой хариулья” хэмээсэн байна.