ВИДЕО мэдээ

ADMIN
07 сарын 02
07 / 02

Бие засна гэж яваад сураггүй болсон эмэгтэй усанд живсэн байдалтай олджээ

Бие засна гэж яваад сураггүй болсон эмэгтэй усанд живсэн байдалтай олджээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд Туул голын эрэг дагуу амарч явсан эмэгтэй "Бие засна" гэж яваад сураггүй болсон гэх дуудлагыг өчигдөр /2024.07.02/ 14:30 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Баянзүрхийн товчооны гүүрнээс гарч 40 км замыг туулан 15:16 цагт очиж, иргэн С/65 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 2 метрийн гүнтэй урсгал усанд шумбалт хийж, голын усаар завьтай зохион байгуулжээ.

Иргэнийг анх алга болсон газраас 1 км зайд голын усанд живж нас барсан байдалтай голын салаанд гарч ирсэн байсныг 16:38 цагт цогцсыг олж гарган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.