Улс төр

ADMIN
07 сарын 01
07 / 01

Н.Номтойбаяр: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бид хоёрын хэн хэнд нь буруутай үг, үйлдэл байсан

Н.Номтойбаяр: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бид хоёрын хэн хэнд нь буруутай үг, үйлдэл байсан

УИХ-ын Анхдугаар чуулган хуралдаж, гишүүд тангаргаа өргөж байна. "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тангаргаа өргөснийхөө дараа сэтгүүлчдийн асуултад хариулж, тайлбар өглөө.

Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй эвлэрсэн эсэх талаар сэтгүүлчийн асуултад тэрбээр "Бид чи, би гэж хэтэрхий талцсаны үр дүнд монголчууд бид ерөөсөө хождоггүй, дандаа хохирдог. Өнгөрсөн он, жилүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бид хоёр дунд зарчмын зөрүүтэй байр суурь, үл ойлголцол маш их байсан. Нуух зүйл байхгүй. Бид хоёрын хэн хэнд нь буруутай үг, үйлдэл байсан. Улс орныхоо төлөө ойлголцоод, цэг тавих зарчмыг баримтална" гэх хариултыг өгсөн юм.