Улс төр

ADMIN
07 сарын 01
07 / 01

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Баттулга яригдаж эхэллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Баттулга яригдаж эхэллээ

Ес дэх удаагийн парламент өнөөдөр нээлтээ хийж, гишүүд тангаргаа өргөлөө. Үүнтэй зэрэгцэн намууд дээр зарим томилгоо яригдаж байна. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулгын нэр яригдаж эхэллээ

Дашрамд дурдахад, МАН-ын хувьд хэд хэдэн томилгоог өнөөдөр өглөө Удирдах зөвлөлөөрөө авч хэлэлцсэн юм. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн даргын асуудлыг чуулганы хуралдааны дараагаар тус намын Удирдах зөвлөл хуралдаж шийдвэрлэх аж. Одоогоор бүлгийн даргаар С.Бямбацогт, Э.Бат-Амгалан нарын нэгийг томилж магадгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй.