Улс төр

ADMIN
07 сарын 01
07 / 01

У.Хүрэлсүх: Өргөсөн тангаргаа зөрчсөн хэн ч энэ эрхэм хүндтэй танхимд суух учиргүй шүү

У.Хүрэлсүх: Өргөсөн тангаргаа зөрчсөн хэн ч энэ эрхэм хүндтэй танхимд суух учиргүй шүү

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын Анхдугаар чуулганыг нээж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ "Ард түмний төлөөлөл болсон та бүхэн ёс зүйн дээд манлайллыг ямагт үзүүлж байх ёстой гэдгийг цохон тэмдэглэе. Ард түмнийхээ халуун итгэл, их хүлээлт дунд парламентын гишүүнээр сонгогдсон та бүхэн хүний ёсыг огоорон, ёс зүйн алдаа гаргаж, өргөсөн тангаргаас няцвал ард түмнээс уучлал гуйн, нэн даруй өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх ёстойг энэ өдөр анхааруулж хэлэхийг хүсэж байна.

"Төр төмбөгөр, ёс ёмбогор" гэж ардын сайхан үг байдаг. Төрийн сүлд, ард түмэндээ өргөсөн тангаргаа зөрчсөн хэн ч ард түмний төлөөлөл болж, энэхүү эрхэм хүндтэй танхимд суух учиргүй шүү" хэмээн онцоллоо.