Улс төр

ADMIN
07 сарын 01
07 / 01

ШУУРХАЙ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан ЗГ-ын бүтэц Шинэ Зеланд, Англи, Канадын жишгээр 20-23 сайд байхаар яригдаж эхэллээ

ШУУРХАЙ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан ЗГ-ын бүтэц Шинэ Зеланд, Англи, Канадын жишгээр 20-23 сайд байхаар яригдаж эхэллээ

Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрыг Ардын намынхан хэрхэн байгуулах талаар олон нийт анхааралтай ажиглаж байна. Өнөөдөр шинээр сонгогдсон гишүүд УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардаж авсан бөгөөд маргааш тангараг өргөхөөр бэлтгэж байна.

Тэгвэл үүнтэй зэрэгцэж ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүний асуудал анхаарал татсан сэдэв хэвээрээ байна. Ямартаа ч хамтарсан Засгийн газар байгуулах саналаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нам дотроо илэрхийлээд буй. Харин АН, ХҮН намуудад уг хүсэлтээ албан ёсоор одоогоор тавиагүй байна. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрын бүтцээ 20-23 сайд байгуулахаар яригдаж эхэлсэн талаар мэдээллээ.