Улс төр

ADMIN
07 сарын 01
07 / 01

126 гишүүнтэй парламентын анхдугаар чуулган маргааш хуралдаж, шинэ гишүүд ТАНГАРАГАА ӨРГӨНӨ

126 гишүүнтэй парламентын анхдугаар чуулган маргааш хуралдаж, шинэ гишүүд ТАНГАРАГАА ӨРГӨНӨ

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн билээ. Мөн СЕХ-ноос энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан 126 хүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх гардуулсан юм. Тэгвэл маргааш /2024.07.02/ 126 гишүүнтэй УИХ-ын Анхдугаар чуулганыг товлон хуралдуулахаар болжээ. Тус хуралдаанаар өнөөдөр үнэмлэхээ гардсан 126 гишүүн тангарагаа өргөх юм.